Миний блогт тавтай морил эм зүйн талаарх мэдээллээ та бүхэн эндээс уншаарай

Трихомониаз буюу бэлгийн замын халдварт өвчин

Эрүүл мэнд,мэдлэг Эмчийн зөвлөгөө Бэлгийн замаар дамжих халдвар КНАГ ЭБЭ эмч О.Алтанчимэг, Ц.Энхбат Бэлгийн замаар дамжих халдвар КНАГ ЭБЭ эмч О.Алтанчимэг, Ц.Энхбат Лхагва, 13 11 сар 2013 06:23 E-mail Print PDF БЗДХ гэдэг нь халдвартай хэн нэгэн хүнээс бэлгийн харьцаагаар халддаг өвчин юм.Мөн үтрээгээр, шулуун гэдсээр, амаар бэлгийн харьцаанд орох нь халдвар дамжуулна. • Жил бүр шинээр 15 сая БЗДХ-ын тохиолдол илэрч байна. • 4 Америк хүний 1 нь амьдарлынхаа хугацаанд БЗДХ авсан байдаг. • Насанд хүрэгчдийн /18-44 нас/ 50-с дээш хувь нь БЗДХ-ын шинжилгээнд огт хамрагдаагүй байдаг. • Ихэнх хүмүүс БЗДХ-ын талаар мэддэггүй. БЗДХ-ыг ерөнхийд нь 2 ангилдаг: 1. Вирусын шалтгаантай 2. Вирусын бус буюу бактер, эгэл биетний /protozoa/ гаралтай. Вирусын бус БЗДХ-т трихомониаз, хламид, заг хүйтэн, тэмбүү ордог. Вирусын гаралтай БЗДХ-т ХДХВ, герпес болон хүний папиллома вирусын халдварууд орно. Трихомониаз гэж юу вэ? Трихомониазын халдвар нь /заримдаа trich гэж нэрлэнэ/ хамгийн элбэг тохиолддог, нийт БЗДХ-тай эмэгтэйчүүдийн 1/3-ийг дээрх халдвар эзэлнэ.Бусад элбэг тохиолдох халдварууд нь бактерийн гаралтай үтрээний үрэвсэл болон мөөгөнцөрийн халдвар юм.Бактерийн гаралтай үтрээний үрэвсэл болон мөөгөнцөрийн халдвар нь бэлгийн замаар дамждаггүй халдвар юм.БГҮҮ, мөөгөнцөр болон трихомониазаар эрэгтэй болон эмэгтэйчүүдийн аль аль нь ялгаагүй өвчилнө.Эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү эмнэл зүйн шинж тэмдэг тод илэрнэ.Эрэгтэйчүүд трихомониазын халдвар авсанаа огт мэддэггүй. Трихомониаз нь нэг эст, шимэгчлэн амьдардаг эгэл биетэн юм.Халдвар нь эмэгтэйчүүдэд үтрээнд, эрэгтэнйчүүдэд шээсний сүвэнд хамгийн түгээмэл байрлана. Хүмүүс трихомониазын халдвар авснаа яаж мэддэг вэ? Трихомониаз нь бэлгийн замаар дамжина.бэлгийн харьцаанд орох үед шодойноос үтрээнд эсвэл үтрээнээс гаднах нөхөн үржихүйн замаар буюу бэлгийн уруулаас бэлгийн уруулд хүрэлцэх замаар халдвар дамжина.Эмэгтэйчүүд халдвартай эрэгтэй эсвэл эмэгтэйгээс халдвар авдаг бол эрэгтэйчүүд ихэвчлэн халдвартай эмэгтэйгээс халдвар авдаг.Нийтийн дунд халдварыг оо-н суултуур, ванны нойтон алчуур, халуун усны газраас авч болдог гэсэн буруу ойлголт байдаг.Учир нь уг паразит нь гадаад орчинд удаан хугацаагаар амьдарч чаддаггүй.Трихомониазын гаралтай үтрээний үрэвслийн үед 1 жилийн турш шинж тэмдэг илрэхгүй явж болдог. Трихомониазын тархалт Трихомониаз бол бэлгийн идэвхитэй харьцаанд байдаг эмэгтэйчүүд болон залуучуудад хамгийн элбэг тохиолддог, эмчлэгддэг халдвар юм.АНУ-д жил бүр 7,4 сая шинэ халдвар эрэгтэй болон эмэгтэйчүүд авдаг гэсэн тооцоо байдаг. Трихомониазын эмнэл зүйн шинж тэмдэг Эмэгтэйд: Хөөсөрхөг, муудсан загасны үнэртэй, шар ногоон ялгадас үтрээнээс гарна.Гадна бэлэг эрхтэй үрэвсэж, загатнах, магадгүй заримдаа бэлгийн харьцаанд орох болон шээх үед хорсоно.Халдварын шинж тэмдэг нь халдвар авснаас хойш 5-28 дахь өдөрт илэрнэ.Зарим эмэгтэйчүүдэд ямарч шинж тэмдэг илэрдэггүй. Эрэгтэйд: Эрэгтэйчүүдэд илүү шинж тэмдэггүй байдаг.Зарим эрэгтэйд шээсний сүвний орчим үрэвсэх, шээх болон дур тавих үед хорсох, бага зэрэг ялгадас гарах шинж тэмдэг илэрнэ.Трихомониаз нь эрэгтэй болон эмэгтэйд ялгаагүй бэлгийн замаар дамжина.Мөөгөнцөр болон бактерийн халдвар нь эрэгтэйд шинж тэмдэггүй байдаг ба бэлгийн замаар дамждаггүй юм. Трихомониазыг бактерийн гаралтай үтрээний үрэвсэлээс хэрхэн ялгах вэ? Трихомониаз болон БГҮҮ-ийн үед илрэх ихэнх шинж тэмдэг нь адил байдаг.Иймээс та шаардлага хангасан эмнэлэгт ямар халдвар байгаа эсэхээ тодруулаад, зөв эмчилгээг системтэй хийлгэх нь чухал. Бусад бэлгийн замаар дамжих халдвартай юугаараа ялгаатай вэ? Заг хүйтэн, хламидын үед ижил төстэй шинж тэмдэгүүд илэрнэ.Ихэнх эмэгтэйчүүдэд шинж тэмдэг илрэхгүй байж болно.Эрэгтэй болон эмэгтэйн аль алинд нь шар ялгадас гарах, шээх болон бэлгийн харьцаанд орох үед хорсох зовиур илэрнэ.Хламидын халдвартай эрэгтэйд шодойн орчимд загатнах, хорсох шинж тэмдэг байдаг.Заримдаа заг хүйтний халдвартай эрэгтэйд төмсөг хавдах, өвдөх шинж тэмдэг илэрнэ.Хүний папиллом вирус нь эрэгтэй болон эмэгтэйд аль алинд нь арьс болон нөхөн үржихүйн замд өөрчлөлт өгдөг ялангуяа эмэгтэйн умайн хүзүүнд хавдар үүсгэдэг. Трихомониазаас өөр ямар халдвар авснаа хэрхэн мэдэх вэ? Халдвартай үед хэвийн биш ялгадас гардаг.Хэвийн ялгадас нь өнгөгүй, үнэргүй, мэдэгдэх зовиургүй байдаг.Дээрх хэвийн байдал өөрчлөгдвөл мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй.Бэлгийн идэвхитэй харьцаанд байдаг бол жилд нэг удаа заавал үзлэгт орох шаардлагатай юм.чамд ямар нэг халдвар байгаа бол санаа зоволтгүй эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.Эмчийн бичсэн эмийн жороор эм авах нь хэцүү санагдах хэдий ч үүнээс илүү халдварын хор хөнөөл нь илүү гэдгтйг санах хэрэгтэй. Трихомониазыг эмчлэхгүй бол эрэгтэй болон эмэгтэйчүүдэд ялгаагүй олон янзын хор уршиг дагуулна.Трихомониаз нь ХДХВ-н тархалтыг нэмэгдүүлнэ, үргүйдлийг үүсгэнэ.Эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ.Жирэмсэн үед дутуу төрөх эрсдэлтэй. Эрэгтэйд трихомониаз нь шээсний сүвний болон түрүү булчирхайн хавдар үүсэх эрсдэлтэй. Трихомониазыг хэрхэн оношлох вэ? Эрэгтэй эмэгтэйд ялгаагүй үзлэг болон лабораторын шинжилгээгээр оношилно.үтрээний байдал болон ялгадсыг нүдээрээ харна.Үтрээний ялгадсаас наац бэлдэж микроскопт трихомонад шимэгчийг харж оношилно.Трихомониазтай үед үтрээний ялгадсанд цагаан эсийн хэмжээ нэмэгдэнэ.Сүүлийн үед трихомонадын rapid test буюу dip stick оношлогоо хийж байна.Энэ оношлогоо нь микроскоп ашигласнаас илүү хялбар хурдан арга юм.Гэвч энэ аргыг зөвхөн эмэгтэйчүүдэд хэрэглэнэ.Эсийн шинжилгээгээр БЗДХ илэрдэггүй, гэхдээ зарим үед трихомониазыг илрүүлж болдог.Трихомонад шимэгчийг эмэгтэйгээсээ илүү эрэгтэйд илрүүлэх нь их хэцүү байдаг. Трихомониаз эмчлэгдэх үү? Тийм. Эрэгтэй болон эмэгтэй аль аль нь тинидазол эсвэл метранидазолыг ууна.Жоргүйгээр, лангуун дээрээс тосон түрхлэг, гел авч үтрээгээр хэрэглээд трихомониаз эмчлэгдэхгүй.Трихомониаз нь бэлгийн замын халдвар учраас бэлгийн хавьтагчтай заавал хамт эмчилж үр дүнд хүрнэ.Бэлгийн хавьтагчид шинж тэмдэггүй эсвэл шинж тэмдэг илрээд арилсан байсан ч заавал нэг зэрэг, ижил тунгаар эмчилгээг хамт хийнэ.Бүрэн эмчлэгдэх болон шинж тэмдэг бүрэн арилтал бэлгийн хавьтагчийн аль аль нь бэлгийн харьцаанд орохгүй байх хэрэгтэй. Трихомониазаас урьдчилан сэргийлж чадах уу? Тийм. Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх Тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх Заг хүйтэн болон хламид Заг хүйтэн болон хламидын халдвар нь бэлгийн зам, шулуун гэдэс, амаар дамжина.Энэхүү халдварууд нь шинэ төрсөн нярайд нүдний салстаар дамжин халдварлана.эмэгтэйд халдварын үүсгэгч нь умайн хүзүүнд байрлана.Улмаар халдвар нь умай болон үрийн гуурсан хоолойд тархана. Халдварын шинж тэмдэг Заг хүйтэн болон хламид нь ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг.Халдвар авснаас хойш 2 хоногоос 3 долоо хоногийн хооронд шинж тэмдэг илэрнэ. Эмэгтэйд түгээмэл илрэх шинж тэмдэг: • Үтрээнээс шар ялгадас гарах, загатнах • Олон дахин шээх, шээхэд хорсох • Бэлгийн уруул улайх, хавдах, үрэвсэх • Бэлгийн харьцаанд орох үед хэвлийн доогуур өвдөх • Мөчлөггүй цус гарах • Шулуун гэдэснээс цус болон эмгэг ялгадас гарах, хорсох Эрэгтэйд түгээмэл илрэх шинж тэмдэг: • Шээсний сүвнээс ялгадас гарах • Шээхэд шээсний сүвээр хорсох, өвдөх • Шулуун гэдэснээс цус гарах, хорсох Оношлогоо Эмч үзлэг хийн улаан хоолой, умайн хүзүү, шээсний сүв болон бусад халдвартай байж болох хэсгүүдээс сорьц авна.Ийм маягаар бусад холбогдох шинжилгээнүүдийг хийж оношилно. Эмчилгээ Заг хүйтэн болон хламидын халдварыг антибиотекоор эмчилнэ.энэ тухай мэдээлэл танай харъяалалын эмнэлэгт байдаг.бэлгийн хавьтагчаа заавал хамт эмчлүүлнэ.бэлгийн хавьтагчийн аль аль нь эмчилгээ дуустал бэлгийн харьцаанд орохгүй байх хэрэгтэй. Загхүйтэн болон хламидын халдварыг сөрөг үр дагавар • Бага аарцгийн эрхтэний үрэвсэлт өвчин үүсгэнэ /умай, үрийн хоолой, өндгөвч гм/. Үүнээс шалтгаалаад үргүйдэлд хүргэнэ.ихэнх эмэгтэйчүүдэд бага аарцгийн үрэвсэлт эмгэг болох хүртлээ ямар нэг шинж тэмдэггүй байдаг. • Умайн гаднах жирэмсэн.бага аарцгийн үрэвсэлт эмгэгээс үрийн хоолойд наалдац үүсдэг.Үрийн хоолой бүхлээрээ болон хэсэгчлэн наалдац үүссэн байдаг.Иймээс үр тогтсон өндгөн эс умаыд бэхлэгдэж чаддаггүй. Тэмбүү Тэмбүү нь үе шаттай явагддаг эмгэг юм.Тэмбүүг эмчлэхгүй бол зүрх, цусны судас, мэдрэлийн системийг гэмтээдэг.Даамжирвал тархины эдийн гэмтэл, сохрох, саажилт үүсэх цаашлаад үхэлд ч хүргэж болно. Шинж тэмдэг Өвчин эмзэглэлгүй шанкр гэж нэрлэгдэх хатуу яр гарна.Халдвар авснаас хойш 10 өдрөөс 6 долоо хоногийн дараа шинж тэмдэг илэрнэ.Заримдаа цавь орчмын тунгалагын булчирхай томроно.Эмчлэхгүй бол 1 долоо хоногоос 3 сарын дараа хөлийн ул болон гарын алган дээр тууралт гарна.Бэлгийн уруул болон үтрээний орчмоор хатуу яр гарна, ханиад амархан хүрэх ба энэ шатанд халдварлах чадвар маш өндөр байдаг.Тууралт нь хэдэн долоо хоногоос хэдэн сарын дараа алга болно.Энэ үеийг далд үе гэнэ.Жилийн дараа магадгүй өвчин дахин сэдрэнэ. Тэмбүү хэрхэн тархдаг вэ? Тэмбүү нь халдварлагдсан цусаар, бэлгийн замаар, хатуу яртай нягт хүрэлцэх үед халдвар дамжина.Мөн зүсэгдсэн арьсаар халдвар дамжина. Оношлогоо Эрт шатанд нь яр, шархнаас шинжилдгэ авч үүсгэгчийн илрүүлнэ.Өвчтөний цуснаас шинжилгээ авна.Мөн бусад БЗДХ байгаа эсэхийг тодруулна. Эмчилгээ Тэмбүүг антибиотекоор эмчилнэ.Эмчилгээг эрт эхлэх тусам цаашдын хүндрэлээс сэргийлнэ.Бэлгийн хавьтагчтай хамт эмчилнэ.Эмчилгээ дуустал бэлгийн харьцаанд орохгүй. Хэн тэнбүүгийн халдвар авах эрсдэлтэй вэ? • Олон бэлгийн хавьтагчтай • Эрт бэлгийн харьцаанд орох • Бусад ямар нэг БЗДХ-тай байх • Мансууруулах бодис хэрэглэгч Жирэмсэн эмэгтэй халдвар авсан үед гарах эрсдэлүүд: Хэрэв жирэмсэн үед заг хүйтэн, хламид, тэмбүүгийн халдвар авсан бол чамд болон олон асуудлууд тулгарна. Үүнд: • Дутуу төрөх / 37 долоо хоногоос өмнө төрөх / • Ураг орчмын шингэн урьтаж гарах • Зулбах • Төрсөн нярайд нүдний халдвар үүснэ.Мөн хараагүй болох эрсдэлтэй байдаг. • Уушигний үрэвсэл • Ургийн төрөлхийн гажиг • Ураг амьгүй болох зэрэг хүндрэлүүд гарна. Иймээс жирэмсэн эмэгтэйчүүд тэмбүүгийн шинжилгээ заавал өгөх хэрэгтэй.Мөн заг хүйтэн болон хламидын шинжилгээг өгөх хэрэгтэй.Халдвартай бол эмчлүүлэх нь чухал. Урьдчилан сэргийлэх • Олон бэлгийн хавьтагчгүй байх • Бэлгийн хавьтагчийнхаа өмнөх бэлгийн амьдралын талаар асуух, өмнө нь БЗДХ авч байсан эсэхийг тодруулах, бэлгийн хавьтагчид ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч халдвартай байж магадгүй гэдгийг санах • Тогтмол бэлгэвч хэрэглэх • Шулуун гэдэс болон амаар бэлгийн харьцаанд орохгүй байх Эцэст нь хэлэхэд... Та магадгүй заг хүйтэн, хламид, тэмбүүгийн халдвар авсан байх эрсдэлтэй гэж бодож байгаа бол шинжилгээ өг. Эдгээр өвчнүүдийг эрт хугацаанд оношилж эмчилбэл хор уршиг багатай байдаг.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 12 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


youtube
google
zaluu.com

Ангилалууд

Сонирхолтой мэдээллүүд
Эмийн талаар
Бичлэгүүд
Зураг

Сүүлийн бичлэгүүд

Трихомониаз буюу бэлгийн замын халдварт өвчин
Эмийн гаж нөлөө
Эм зүйчийн ёс зүй
Сайтын холбоос
Монгол дуу
Эмийн ургамал ашигтай
Магни тухай
Сонирхолтой
эм
Арьсаа арчлах зөвлөгөө
english song
ЭЗШУИС-ийн тухай

Найзууд




:-)
 
xaax